Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцсээс 2 номерын тролейбус Офицеруудын ордныг чиглэн төв замаар давхилаа. Гэхдээ шөнө дунд.
Шөнийн тролейбус... Энэ үйлчилгээг Хотын захиргаанаас гаргасан шийдвэрийн дагуу явуулж, шөнө буюу 23.00-05.00 цагийн хооронд хэрэгжүүлж байгаа юм. “Шөнийн сурвалжлага”-даа энэ удаа хотынхоо хамгийн “унтах завгүй” тролейбусыг онцлов.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус 22.00 цагт зогсдог бол шөнийн тролейбус эсрэгээрээ 23.00 цагт ажлаа эхэлнэ. Энэ тролейбусаар уг нь хоёр чиглэлд үйлчилж байгаа ч хоёр зам засвартай учраас зөвхөн Ханын материал - Офицеруудын ордон чиглэлийх нь үүргээ гүйцэтгэж байлаа. 2013-08-30 10:45:09