АНУ-ын Төрийн департментаас Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби, Иракийн нийслэл Багдад, Египетийн Каир хотууд дахь Элчин сайдын яамаа ирэх ням гаригт хаах болсон тухай мэдэгджээ. Нэгдсэн улсын Төрийн департментаас Элчин сайдын газарт ажиллаж буй дипломат ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ням гаригт дээрх газруудыг хаах буюу ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Энэ нь АНУ өнгөрсөн 2012 онд Ливи дэх Элчин сайдын яаманд халдлага гарч, Элчин сайд Кристопер Стивенс өөр хэдэн ажилчин амь үрэгдсэнээс сургамж авч, гадаадын оронд оршин суух элч, төлөөлөгчдийнхөө аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах болсны илрэл юм.
Б.АНХТУЯА 2013-08-03 00:00:00